Шинээр баригдаж байгаа болон ээлжит засвар хийгдэж буй замын ажилтай танилцав
2023.08.14
Орон нутгийн хөгжил

Шинээр баригдаж байгаа болон ээлжит засвар хийгдэж буй замын ажилтай танилцав

Ховд аймгийн төвийн гол замуудад хийгдэж буй ээлжит засварын ажилд "Slurry seal" технологи ашиглаж буйгаар онцлог бөгөөд хурдан чанартай хийхийг ЗТХТ болон Ховд АЗЗА компаний удирдлагуудад даалгав. Мөн Чандмань сумын 56.9 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлыг газар дээр нь үзэж чиглэл өглөө.

Нийт 41.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг замын ажил 35%-тай явагдаж буй бөгөөд энэ онд нийт ажлын 65% нь хийгдэх бөгөөд 180 хүн, 62 техник талбай дээр ажиллаж байгаа талаар Хотгор зам ХХК-ийнхан танилцууллаа.

Түүнчлэн давуулах далан, гүүрийн ажил давхар хийгдэх бөгөөд одоогоор 5.1 км замд хатуу хучилт хийгдээд байна. Энэ зам ирэх оны 7 дугаар сарын 1 гэхэд чанартай хийгдэж бүрэн дууссан байх ёстой гэдэг үүрэг өглөө.

ШИНЭ МЭДЭЭ