2023.08.08
Хүний эрх
Хоригдол, хоригдогч нарыг эрүүл хоол хүнсээр хангах асуудлаар уулзалт хийлээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоригдол, хоригдогч нарт олгож байгаа хоол хүнсний хангалт, илчлэг, чанарыг сайжруулах талаар алба хаагчдын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Хүнсний хөтөлбөр” боловсруулан хоригдол, хоригдогч нарыг эрүүл, аюулгүй, шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүнээр хангах, хоолны илчлэг, стандарт нормыг шинэчлэх асуудлын талаар ярилцав.
Цаашид мал аж ахуй, газар тариалан, төмс, хүнсний ногооны хангалтыг нэмэгдүүлэх, зориулалтын хүнсний агуулах, зоорийг байгуулж, хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүллээ.