МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.07.06
Зам, Тээвэр

Б.Баттөмөр: Таван толгойн орд цаашдаа ямар ашигтай, яаж ажиллах тооцоо, судалгаа байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна. 

Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Бид бодлоготой, бодлогогүй янз бүрээр мухар төмөр зам барьсан, иймд үүнийг шийдэх ёстой. Таван толгойн орд томоохон орд газар. гэтэл бид 4-5 хувааж, үүнд хулгай газар авч, дуртай үнээ хэлж замбараагүй асуудал үүссэн. Мөн энэ ордын сайн нүүрсний 90 гаруй хувийг сортчилоод гаргасан гэсэн мэдээлэл бий. Энэ орд цаашдаа ямар ашигтай, яаж ажиллах вэ. Хийсэн судалгаа байгаа юу. Хагас коксожсон, эрчим хүчний нүүрсний хэрэглээ цаашдаа ямар түвшинд хүрэх вэ. Аливаа зүйл эдийн засгийн тооцоотой байх ёстой. Энэ ажлыг хийхэд ямар төсөв орох вэ. Миний сонссоноор 300 орчим сая доллар хэрэгтэй гэж сонссон. Үнэхээр ийм их төсөв хэрэгтэй бол санхүүжилт хаанаас яаж гарах вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ