2023.07.06
Зам, Тээвэр
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой тогтоолын төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.