2023.07.05
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ш.Адьшаа: Жороо морьд уралдах тухай хуульчилсан ч хэрэгжихгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газар 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Үндэсний Их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

Үндэсний их баяр наадам удахгүй болно. Угтан баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан батлах гэж байна. УИХ-ын нэр бүхий 4 гишүүн уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Үндэсний баяр наадмын тухай хуульд наадмаар жороо морьд уралдуулна гэж заасан ч хэрэгжихгүй байна. Байнгын хорооны тогтоол гарсан. Энэ жилийн наадмаар жороо морьд уралдуулах, уяачдын хөдөлмөрийг үнэлж, 6 насны бусад морьдын адил зэрэг цол олгох тухай шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна вэ? Зохион байгуулагч, ажлын хэсгээс асуумаар байна. Хуульд байгаа жороо морьд уяачид цол, чимэг олгох, хөдөлмөрийг үнэлэх асуудал бий. Үүнийг энэ жил хэрхэн шийдвэрлэх тухай хариулт өгнө үү?

Түүний асуултад ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ