МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.30
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

О.Цогтгэрэл: Их, дээд сургуулийн засаглал тодорхой болох уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.30/ үдээс хойших нэгдсэн  хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуультай хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

Төрийн өмчийн сургуулийн засаглал дээр ямар арга хэмжээ авч байна. Зарим их, дээд сургуулиуд Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар гэсэн статусаар зарим нь явж байгаа. Засаглал, үүнээс үүдсэн хараат бус байдал дээр их, дээд боловсрол гэдэг маань төлбөр нь чөлөөтэй зах зээлд өрсөлдөхүйц байх ёстой. Энэ нь хуулиар олдож байна уу, либералчлалын бодлого орсон уу. Их, дээд сургуулиас гарч буй бүтээгдэхүүнээ яаж томьёолж байна. Үнэмлэх, дипломд суурилсан хуучны концевц, чадвар чадамжаа хэрхэн харж байна. Судалгааны их сургууль, гарааны компани дэргэдээ инновацын төвтэй байх гэх мэт олон зүйл яригдана. Нийт их, дээд сургуулиудад бодлогын ямар дэвшил гарах вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ