2023.06.30
Улстөр

Ж.Батжаргал: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх төсвөө батлуулах шаардлагатай

УИХ-ын чуулганы /202306,30/-ны өдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Ерөнхий сайдад төсвөө танилцуул хэмээн үүрэг өгч болох юм уу. Төсөв боловсрогдоод өргөн баригдчихсан байх ёстой цаг хугацаа шүү дээ. Тийм учир тухайн жилийн төсөвтөө “Авлигатай тэмцэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөө бүтэн тусгаад өргөн барьдаг байх чиглэлээр нь үүрэг өгөх ёстой. Салгаж өргөн бариулчхаад яаж төсөвтөө багтаах билээ.

ШИНЭ МЭДЭЭ