СХД-ийн өрхийн эрүүл мэндийн 18 төв авто машин, эмнэлгийн төхөөрөмжтэй боллоо
2023.06.23
Орон нутгийн хөгжил

СХД-ийн өрхийн эрүүл мэндийн 18 төв авто машин, эмнэлгийн төхөөрөмжтэй боллоо

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нарын санаачилгаар өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж, авто машин гардуулах арга хэмжээ боллоо.

СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай дүүргийн 17 хорооны өрхийн эрүүл мэндийн төв, Толгойт хөгжлийн төвд нийт 18 ширхэг “Toyota Prius Alpha” маркийн авто машины түлхүүрийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн хамтаар гардуулж өглөө.

Ийнхүү эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ сайжрах, яаралтай дуудлагын хурд нэмэгдэх боломж үүсэж байна.

Мөн энэ үеэр тус өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зөөврийн ЭХО, ЭКГ, даралтын аппарат, холистрин, сахар хэмжигч пульсоксиметр зэрэг тоног төхөөрөмжийг гардуулан өгөв. Ингэснээр өрхийн эмнэлгүүд иргэддээ илүү хурдан шуурхай хүрч зүрхний бичлэг, эхо, сахар, цусны шинжилгээг явуулаар хийх боломж бүрдлээ.

Дашрамд дурдахад дүүргийн 340 мянга гаруй иргэнд 32 өрхийн эрүүл мэндийн төв эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг.

ШИНЭ МЭДЭЭ