УБТЗ оны эхнээс 13,3 сая тонн ачаа тээвэрлэв
2023.06.21
Зам, Тээвэр

УБТЗ оны эхнээс 13,3 сая тонн ачаа тээвэрлэв

УБТЗ ХНН нь энэ оны эхний таван сарын байдлаар 13.3 сая тонн ачаа тээвэрлээд байна. Тухайлбал, тавдугаар сард импортоор БНХАУ-аас 81.5 мянган тонн, ОХУ-аас 225.3 мянган тонн ачаа тээвэрлэсэн бол экспортод БНХАУ руу 915 мянган тонн, ОХУ руу 22.6 мянган тонн ачаа тус тус тээвэрлэв.

Харин орон нутагт 947.2 мянган тонн, дамжин өнгөрөх тээврээр 453.3 мянган тонн ачаа тээвэрлэсэн дүн гараад байна.

Ингэснээр тавдугаар сард өмнөх сарын түвшинд буюу 2.6 сая тонн ачаа тээвэрлэсэн статистик гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 25.7 хувиар буюу 861.2 мянган тонноор илүү юм. Үүнд, экспортын тээвэр өмнөх оны мөн үеэс 75 хувиар, дамжин өнгөрөх тээвэр 49.8 хувиар давж биелсэн нь голлон нөлөөллөө.

ШИНЭ МЭДЭЭ