МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Батжаргал: Спортын наадам нь ахмадуудын эрүүл мэнд, амьдралын чанарт томоохон өөрчлөлт дагуулна
2023.06.20
Орон нутгийн хөгжил

Ж.Батжаргал: Спортын наадам нь ахмадуудын эрүүл мэнд, амьдралын чанарт томоохон өөрчлөлт дагуулна

УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын ивээл дор, Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “Ахмадын спортын наадам”-ыг аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, аймгийн Ахмадын хороо болон Мастеруудын холбоотой хамтран Зуунмод хотноо зохион байгуулж байна.

спортын наадамд 26 сумын 400 гаруй ахмадууд софт волейбол, ширээний теннис, дартс, гранд гольф, нийтийн цэнгээнт бүжгийн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулНА

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, 

"Эрхэм тамирчид, багш дасгалжуулагч, ахмадууд, орон нутгийн удирдлагууд болон эрхэм зочид та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж байна. Төв сайхан нутгийнхаа 100 жилийн ойн хүрээнд, ахмадуудынхаа дунд спорт наадам зохион байгуулах талаар аймаг, орон нутгийн удирдлагуудтайгаа ярилцаж, тохирсны дагуу арга хэмжээ маань амжилттай зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээг зорин ирсэн бүх хүмүүстээ талархсанаа илэрхийлье. Ахмадуудын хөгжил, хөдөлгөөн тэднийхээ эрүүл мэндийг дэмжих ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж, үүгээр дамжуулан орон нутагт нийтийн биеийн тамир, эх спортыг хөгжүүлэх үйл ажиллагаанд дэвшил гарна хэмээн найдаж байна.

Монгол Улсын нийтийн биеийн тамир, эх спорт хөгжсөн он жилүүдийг аваад үзэхээр, Их Дээд сургуулиудын үйл ажиллагаанд биеийн тамирын бие даасан танхимтай, түүндээ спортын олон төрлүүдээр баг бүрдэн ажиллаж байсанд оршдог юм билээ. Улмаар тэндээсээ төгсөн гарч байсан мэргэжилтнүүд нь орон нутагтаа спортын шинэ төрлүүдийг хөгжүүлж байсан нь орон нутгийн нийтийн биеийн тамир, эх спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр юм. Тиймээс өнөө цагт энэ төрлийн үйл ажиллагаа дутагдаж байна гэж харж байна. Ахмадуудаасаа залуу үе нь суралцаж, улмаар хамтдаа хөгждөг боломжийг бий болгох агуулгын хүрээнд ахмадуудынхаа дунд спортын наадмыг 2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулахаар товлоод байсан. Харамсалтай нь цар тахлаас үүдэн бидэнд боломжийг олголгүй нэлээдгүй хугацааг үдчихлээ. Уг арга хэмжээ нь алсдаа ахмадуудын маань эрүүл мэнд, амьдралын чанарт томоохон өөрчлөлт дагуулна гэж найдаж байна" гэв.

Түүнчлэн тэрбээр, Монголын төрөөс ахмадуудын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд эхнээсээ үр дүнгээ өгч буйг дурдаад, спортын төрөл бүр дээр өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

ШИНЭ МЭДЭЭ