2023.06.09
Эдийн засаг, Худалдаа
Б.Жаргалмаа: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн иргэдийг халамжийн бодлогоор хэрхэн дэмжих вэ?
УИХ-ын чуулганы /2023,06,09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Хагас жилийн давсан орлого маань 1,1 их наяд гэж тооцоод бид цалин, тэтгэвэр тэтгэмжээ нэмэх асуудлыг хэлэлцэж байна. Түүний дотроос Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулахад, мухар замуудаа холбож, бүтээн байгуулалтаа хийж, холбоос болон тойруу зам бий болгох асуудал дээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг нэмж байгаа нь нийслэлийн иргэдэд томоохон ажил юм.
Хагас жилийн давсан орлого 1,1 их наяд, бүтэн жилийнхээ орлогыг бид хэрхэн харж төсөөлж байна вэ. Зөвхөн цалин тэтгэврийн нэмэгдэл хэмээн шууд иргэддээ хүртээхээс гадна, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтаа нэмэх боломжийг хэрхэн харж байна вэ.
Нөгөө талаар төсвийн тодотгол дээр хийгдэж буй том ажил нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн халамжийн бодлого, болон тэтгэмжийн бодлого тодорхой хэмжээнд нэмэгдэж буйд Засгийн газартаа талархах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй асран хамгаалагч сард 84,500 мянган төгрөгийн тэтгэмж авдаг байсан бол одоогоор 255 мянган төгрөгийн тэтгэмж авах боломжийг нээлээ.
Иргэд эмийн хөнгөлөлт болон тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх, зөвхөн хүүхдээ халамжилж буй эх бус эцэгт өгөхийг, зөвхөн хүүхдээ асарч байгаа бус эцэг, эх ээ асраад ажил хийх боломжгүй байгаа иргэдийг дэмжих тал дээр анхаарах хүсэлтийг ихээр тавьдаг. Үүн дээр ямар боломжийг бий болгов.
Зорилтот бүлгийн иргэдээ орхигдуулалгүйгээр хүн бүрд халамж олгохын тулд ямар ажил хийв, статистикийн тоон мэдээллээ нэгтгэж чадсан уу.
Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.