2023.06.09
Т.Аубакир: Биржээр арилжаалсан нүүрсийг хил давуулах тээвэрлэлтэд анхаарах шаардлагатай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.09/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Т. Аубакир:
Монгол Улсын төсөв нэмэх гарсантай холбоотой Засгийн газар, Их Хурлын хийсэн ажлуудын үр дүнд төрийн албан хаагчид болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг яриад сууж байна. Эхлүүлсэн ажлаа алдаа гаргахгүйн тулд эргээд анхаарах шаардлагатай зүйл бий. Түүхэндээ анх удаа уул уурхайн бүтээгдэхүүнийг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалаад явж байгаа. Арилжаа амжилттай болсон. Анх хөрөнгийн бирж дээр 20 орчим бүртгэлтэй ААН байсан бол одоо 160 гаруй ААН бирж дээр бүртгүүлсэн.
Өмнөд Хятадын, зүүн Азийн улсуудын дэлхийн уул уурхайн зах зээл дээр ажилладаг компаниуд Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа. Энэ бол давуу талтай. Гаалиас мэдээ аваад үзэхээр биржээр арилжаалсан нүүрсний 2-3% л гараад байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр биржээр арилжаалсан нүүрсээ хил давуулахдаа трансфор тээвэрлэлт дээр анхаарах шаардлага байгаа. Түрүүлээд борлуулчихсан нүүрсний үнийг харахад эдийн засаг өсчихсөн юм шиг харагдаж буй. Эргээд тухайн үед борлуулж байсантай харьцуулахад нүүрсний ханш тодорхой хэмжээнд буураад явж байгаа.
Тиймээс үүн дээр холбогдох яамдууд анхаараарай. Амжилттай явуулж байгаа ажлуудынхаа залгаад Засгийн газрын гишүүд анхаарах ёстой. Биржээр арилжаалсан нүүрсний хил давуулах ажлын тээвэрлэлтээ хараарай.
Хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр нэмснийг маш талархалтай хүлээж авч байна. Бүх гишүүд тойрогтоо ажиллах үеэр энэ мэдээг дуулгасан. Тодохой хэмжээнд уул уурхайгаасаа олсон мөнгө хөрөнгөөр ард иргэдийнхээ цалин, тэтгэвэр тэтгэмжийг анхаараад явж байгаа нь сайн талуудтай.
Нийгмийн даатгалын сан гэдэг маш хүнд болчихсон салбар. Энэ сангий реформын асуудал эргээд харахад төсвийн нэг хэсэг болчихсон яваад байгаа. Тэтгэврийн зөрүүг арилгах, өнөөдрийг хүртэлх мөнгөний ханштай холбоотой учраас нийгмийн даатгалын сангийн реформын ажлыг гардаж аваад хийгээд явах нь зөв.
Түүний асуултад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03