МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.09

Б.Энх-Амгалан: Цахим орчны аюулгүй байдлыг хангах талаар төсөвт тодотгол хийх үү

УИХ-ын чуулганы /2023,06,09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Аливаа улс орон, айл өрх аюулгүй байдлаа хангаагүй цагт хөгжил, амар тайван амьдралын тухай ярихад хэцүү. Цахим орчны аюулгүй байдлын нөхцөл, байдал хүндэрсэн. Цахим орчин дахь 2,8 сая хэрэглэгчийн 1,1 сая нь хуурамч хаягтай. 49000 мянга гаруй хуурамч дугаар бий. Өдөрт 1 сая 750 мянган цахим халдлага байгаа. Зарим нь цахим халдлагад өртснөө ч мэдэхгүй ажиллаж байгаа. Энэ нь эргээд нийгмийн сэтгэл зүйг буруу тийш нь хөтлөх, төрийн бодлогыг алдагдуулах, хүчийг сулруулах, буруугаар тайлбарлах, иргэдийн дунд бухимдал үүсгэх цаашлаад улс орны аюулгүй байдалд хортой нөлөө үзүүлэх сөрөг талтай.

Цахим аюулгүй байдлыг хангах тал дээр ямар төсөв тодотгосон бэ? Монгол Улс өөрийн гэсэн хиймэл дагуултай болох тухай, цахим аюулгүй байдлын дэвшил хийх асуудал яригдаж байгаа юу?

Хоёрдугаарт та экспорт, экспорт экспорт үүнийг л дэмжинэ гэж хэллээ. Говь-Алтай аймгийн Бургастайн боомтыг засах, сэлбэх ганц нэг байшин барилга барих, нэвтрүүлэх чадварыг сайжруулах тал дээр бодлого байна уу? Боомтын сэргэлтийн бодлого дотор Бургастайн боомт байна уу?

Х.Булгантуяа сайдаас асууя. Ахмадууд нэг зүйл ярих юм. Бид нар халуун сэтгэл, залуу нас, хүч хөдөлмөрөө улс орондоо 30-40 жил зориулсан. Их бүтээн байгуулалтад оролцсон. Гэтэл нийгмийн даатгалын нөхөн төлөлтөд хамрагдаж тэтгэвэр тогтоолгосон хүнээс бага тэтгэвэр авч байна. 2000 оноос өмнө ямар ч ажил, албан тушаал хашиж байсан хүн өнөөдрийн тэтгэвэрт гарч байгаа хүнээс хамаагүй бага тэтгэвэр авч байна шүү дээ. Удирдах албан тушаал хийгээд зүтгэсэн хүн үйлчилгээний албанд ажиллаж байсан хүнтэй адил тэтгэвэр авч байна. Үүнийг цэгцлэх арга байна уу. Энийг дагаад инфляциа хэрхэн тогтоож барих гэж байна вэ гэж асууж байгаа юм. үүнийг тодрууож өгөөч.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ