Зорчигчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн эдийн засгийн зохицуулалтыг шинээр тусгагджээ
2023.06.08
Зам, Тээвэр

Зорчигчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн эдийн засгийн зохицуулалтыг шинээр тусгагджээ

УИХ-ын чуулганы /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар    Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хуулийн төслийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.


Иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэн агаарын тээврийн цар хүрээ өргөжиж, аюулгүй ажиллагааны олон улсын стандарт шаардлага илүү боловсронгуй болж, салбарын хөгжлийг дэмжих, үр ашигтай, өрсөлдөх чадвартай иргэний нисэхийг өргөжүүлэхэд чиглэсэн оновчтой, үр дүнтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор 1999 онд батлагдсан Иргэний нисэхийн тухай хуулийн хуулийг шинэчлэн найруулах шаардлага үүссэн гэв. Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг 51 зүйлтэй.

Төсөлд иргэний нисэхийн хяналт, зохицуулалт, түүнийг хэрэгжүүлэх байгууллагын зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны зохицуулалтыг олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж болгосон иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлэн тусгасан байна. 

ШИНЭ МЭДЭЭ