2023.05.30
Эрүүл мэнд
Түлэнхийн төвийн барилга бүрэн ашиглалтад орлоо
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан оролцов.
Нийт есөн тасаг, 250 ортой, хоёр блок бүхий долоон давхар тус төв ашиглалтад орсноор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 25-30 хувиар бууруулж, хүртээмж энэ хэрээр өсөх юм. Түүнчлэн түлэгдэл, хөлдөлт гэх мэт осол гэмтлийн яаралтай тусламж, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг 24 цагаар үзүүлэх нөхцөл бүрдэнэ.