МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Спорт цогцолборын А, Б блокын нээлт долдугаар сард болно
2023.05.25
Орон нутгийн хөгжил

Спорт цогцолборын А, Б блокын нээлт долдугаар сард болно

Дархан-Уул аймгийн 2200 хүний суудалтай спорт цогцолборын барилга хамгийн удаан настай бүтээн байгуулалт гэхэд буруудахгүй.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тус бүтээн байгуулалтын ажлыг хурдасгах үүднээс талуудыг оролцуулан хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн бөгөөд энэ удаа 2023.05.23-ны өдөр Дархан-Уул аймагт талуудыг оролцуулан уулзалт зохион байгууллаа.

Цогцолборын төсөл 2011 онд эхэлсэн ч 2013 онд хөрөнгө оруулалтыг зогсоож, царцаасан. 2017 онд төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгаснаар "Царцаасан жагсаалт"-аас гарч төсөл ахин хөдөлж эхэлсэн. Одоо цогцолборын төсөв 27 тэр бум төгрөг болоод байгаа юм. 2022 онд барилгын ажлыг эрчимжүүлэхээр байгуулсан ажлын хэсгээс ажлын явцад саад болж буй асуудлыг шуурхай шийдвэрлэж, гүйцэтгэгч компанид удаа дараа шаардлага тавин ажилласны үр дүнд Спорт цогцолборын А, Б блокын нээлтийг энэ оны 7-р сарын 1-нд зарлахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ