Дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Чинзоригт хүндэтгэл үзүүллээ
2023.05.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Чинзоригт хүндэтгэл үзүүллээ

Дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Чинзоригтоо Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ц.Баатарсайхан ах болон сумдын нутгийн зөвлөлийн дарга нарын хамт хүндэтгэл үзүүллээ. 

Саяхан Ташкент хотноо болсон Сонирхогчдын боксын ДАШТ-нээс Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Ховд аймгийн Манхан сумын харьяат Б.Чинзориг дүү маань мөнгөн медаль хүртэж монгол түмнээ баярлуулсан билээ.

Тэртээ 2009 онд Италийн Милан хотод болсон дэлхийн аваргаас хойш Монголын ширэн бээлийтэн финалд шалгараагүй байсан амжилтын буухиаг үргэлжлүүлсэн дүүгээ Ховд аймгийн Нутгийн зөвлөлийнхөнтэйгөө хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ирэх олимп дуустал Чинзориг дүүг маань ивээн тэтгэхээр болсон Баатарсайхан ахдаа баярлалаа

Монголын боксын эрэгтэй тамирчид ДАШТ-ээс 13 медаль хүртсэн алтан амжилтыг дахин ахиулахыг эрхэм дүүдээ хүсэн ерөөе. Алтан соёмбот төрийн далбаагаа олон удаа мандуулж, агуу Монгол, алтан нутаг Ховдынхоо нэрийг дэлхийд улам дуурсгах болтугай.

ШИНЭ МЭДЭЭ