МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.05.18
Эдийн засаг, Худалдаа

Ж.Батжаргал: 2024 онд алдагдалгүй төсөв баталж байж, үр дүн гарна

УИХ-ын чуулганы /2023.05.18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

Энэ хязгаар, тооцооллыг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш, төсөвт орж ирэх тооцооллоо нарийн гаргах ёстой. Ингэснээр орлого нэмэгдэнэ, тооцооллоо яаж гаргасан бэ. Эдийн засгаа тэлэх, баялаг бүтээгчдээ дэмжих бодлого тодорхой байх ёстой. Энэ талаар яаж тусгасан бэ. Түүнчлэн тэтгэвэр, цалин нэмэх, үнийн өсөлтийн талаар хэрхэн тусгасан талаар тодорхой мэдээлэл авсан. Харин тэнцлээ хэрхэн зөв тооцоолсноор өр болон орлого зарлага шийдэгдэнэ. 2023 онд алдагдалтай төсөв баталсан. Харин 2024 онд үүнээс алдагдлаа багасгаж байж үр дүнд хүрнэ. Тооцоолоо яаж гаргасан бэ. Өрийн асуудлыг хэрхэн шийдэх гэж байна, суурь 51 хувийн өрийн асуудлыг яаж тооцоолж байна.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ