МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.05.18
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Х.Булгантуяа: Иргэд бухимдалтай байгаа учир бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зөв

Төрийн албан хаагчид тэтгэврээс доогуур хэмжээтэй цалин авч буй асуудлыг нэн түрүүнд шийднэ. Цаашид тэтгэвэр, хүүхдийн мөнгөний асуудлыг шийднэ. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91%-д олгохоор төсөв батлагдсан. Бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг төсөвт тодотгол хийж, шийднэ.  Төсвийн тухай хуулиар нэмэлт санхүүжилт тусгаж байж, зарцуулалт хийх эрх үүсдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдээ харж байгаа ээжүүд, төрийн албан хаагчдын хүүхдүүд мөнгөнөөс хасагдсан учир маш их бухимдалтай байгаа учраас бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй" хэмээн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ