МУ-ын ҮХНӨ-ийн төслөөр иргэдээс санал авч хэлэлцүүлэг өрнүүллээ
2023.05.14
Орон нутгийн хөгжил

МУ-ын ҮХНӨ-ийн төслөөр иргэдээс санал авч хэлэлцүүлэг өрнүүллээ

УИХ-ын гишүүд энэ долоо хоногт тойрогтоо ажиллаж иргэдийн үзэл бодол, байр суурийг судалж, тэдний саналыг нэгтгэн, тайлан мэдээгээ хүргүүлэх юм. Иргэд, олон нийтийн санал асуулгыг төлөөллөөр нь дамжуулж санал авах болсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Ганхуягтай хамт МУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөлд иргэдээс санал авч уулзалт хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлүүлээд байна.

  • Уулзалтын эхний өдөр Баянгол дүүргийн 22, 26-р хорооны иргэдтэй уулзаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулах төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
  • Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тэр дундаа гишүүдийн тоог нэмэх эсэх асуудалд иргэдээс санал авахад дийлэнх нь 108-120 хооронд байж болох юм гэсэн санал хэлж байв.

Иргэн Мөнхбат: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна. Сонгуулийн тогтолцолгоог өөрчлөх цаг нь болсон. Харин зөв тогтолцоогоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Гишүүдийн тооны хувьд арай их байна. 108-120 дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Иргэн Чулуунбаатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудалд эсрэг байр суурьтай байна. 152 гэдэг тоо бол төр данхайж байна.


Иргэн Рагчаа: 152 гэдэг бол маш их байна. Тоондоо биш чанартай байх ёстой. Улс орон хөгжихгүй байгаа нь тогтолцоондоо биш хүндээ байна.

Иргэн Балжинням: Үндсэн хуульд өөрчлөлт орох нь зөв, ялангуяа олон намын төлөөллийг оролцуулж сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэйг онцлоод УИХ-ын гишүүдийн тоог нэмэхдээ 152 биш 108 барих санал хэллээ.

  • Мөн иргэд дараах олон асуудлыг хөндөж байлаа.
  • Нүүрсний утаа гамшгийн түвшинд хүрлээ
  • Гэр хорооллын хөрсны бохирдол
  • 42 жил ажиллачихаад сард 500 мянган төгрөгийн тэтгэвэртэй байгаа талаар
  • Ахмадын тэтгэвэр амьдралд байтугай наад захын хэрэглээнд хүрэлцэхгүй байна
  • Ахмадууд тэтгэврээрээ талхаа авах уу? эм, тариагаа авах уу?
  • Тэтгэврийг 5 жилийн дундажаар тогтоодог болгож шийдвэрлэх талаар
  • Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг иргэд дийлэхгүй туйлдаж байгаагаа илэрхийлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ