МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Мэргэжлээ зөв сонгох нь” өдөрлөгийг зохион байгууллаа
2023.05.15
Орон нутгийн хөгжил

“Мэргэжлээ зөв сонгох нь” өдөрлөгийг зохион байгууллаа

Говь Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор “Мэргэжлээ зөв сонгох нь өдөрлөг”-ийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

  • Тус өдөрлөгийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн ажлын албанаас санаачлан тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран зохион байгуулсан юм.
  • Өдөрлөгийн хүрээнд зочин илтгэгчдийн мэргэжлээ хэрхэн сонгох вэ, хувь хүний хөгжил, цахим хөгжил ба мэргэжил сонголтын талаар #лекцүүд, Их, дээд сургуулиудын танилцуулга, орон нутгийн Төрийн байгууллагууд танилцуулга хийж, мэргэжлээ сонгох гэж буй сурагчдад мэргэжил аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө.
  • Мөн Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Монгол банкны Говь-Алтай аймаг дахь салбар, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хамтран ажиллаж, АДБ-ийн Алтай чуулгын дэргэдэх “Хан хуур” сургалтын төвийн авьяаслаг сурагчид мэндчилгээ дэвшүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ