Арабын Нэгдсэн Эмират улстай хамтын ажиллагааг өргөжүүлж шууд нислэг үйлдэн махны экспортыг нэмэгдүүлнэ
2023.05.12
Гадаад харилцаа

Арабын Нэгдсэн Эмират улстай хамтын ажиллагааг өргөжүүлж шууд нислэг үйлдэн махны экспортыг нэмэгдүүлнэ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрчим хүч, дэд бүтцийн сайд Сухайл Мухаммад Аль Мазруи болон Гадаад Худалдааны асуудал эрхэлсэн сайд Тани бин Ахмад Аль-Зивуиди нартай албан ёсны уулзалт хийлээ.

Энэ үеэр дараах 4 асуудлаар хамтарч ажиллахаар санал солилцлоо.

  • Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор хоёр улсын хооронд шууд нислэгийг эрчимжүүлэх талаар
  • Махны экспортыг нэмэгдүүлж худалдааны эргэлтийг сайжруулах
  • Туулын хурдны замын төслийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судлах
  • Шинэ Хархорум хотыг бүтээн босгох асуудлаар ярилцаж тус улсын талаас дээрх асуудлыг ажил хэрэг болгох чиглэлээр судлан үзэхээр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ