Бүрэн сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо
2023.04.30
Орон нутгийн хөгжил

Бүрэн сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо

УИХ-ын чуулганы чөлөөт цагаар аймгийнхаа баруун бүсийн сумдад ажиллаж, өнөөдөр Бүрэн сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзан, санал хүсэлтийг нь сонсож, сумын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.

2019 онд эхэлсэн бага сургуулийн барилгын ажилтай өмнө нь хэд хэдэн удаа ирж танилцан, ажлын явцыг сайжруулахад шат шатанд анхаарал хандуулж, гүйцэтгэгч компанид шаардлага тавьж ажилласны үр дүнд барилгын ажил дуусч, ашиглалтад өгөхөд ойртсон байна. Ирэх хичээлийн жил сумын сурагчид шинэ сургуулийн байрандаа суралцана.

160 ортой шинэ дотуур байрын барилгын суурийн ажил өнгөрсөн онд хийгдсэн. 2023 оны улсын төсөвт үлдэгдэл санхүүжилт 3,1 тэрбум төгрөг тусгагдсанаар барилгын ажил бүрэн дуусах нөхцөл бүрдэж, энэ 11 сард ашиглалтад өгөх графикт хугацаатай барилгын ажил явагдаж байна.

Сумын төвд инженерийн дэд бүтцийн ажлууд эрчимтэй хийгдэж, айл өрхүүд, үйлчилгээний байгууллагууд шугам сүлжээнд шат дараатай холбогдож, хотын айлууд шиг ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байгааг онцолж байна.

Мөн сумын Эрүүл мэндийн төв, сургууль, "Нархан" цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан, тулгамдсан асуудлуудыг сонсож, анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч болон сумын удирдлагуудын санаачлага дэмжлэгээр орон нутгийн төсвийн 250,0 сая төгрөгийн санхүүжилтээр Эрүүл мэндийн төвийн засварын ажил удахгүй эхлэх юм байна.

ШИНЭ МЭДЭЭ