МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.05.04
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Энх-Амгалан: Багшийн сургуулиа дэмжсэн ямар зохицуулалт орсон бэ

УИХ-ын чуулганы /2023.05.04/-ны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

 Ямар ч хамаагүй сургууль төгссөн нөхөр, багшийн гэрчилгээ аваад багшилж болно гэсэн хандлага руу орвол яах вэ. Үндсэн болон туслах гадаад хэл гэж юу вэ, монголчууд бүгд заавал англи хэл сурах албатай юу. Хэл дагаж, сэтгэлгээ явдаг. Хүүхдүүд багаасаа харь сэтгэлгээтэй болж байна.Яагаад 1,3-р ангиас нь англи хэл зааж болно гэж оруулсан бэ. Өмчийн бүх хэлбэр байж болно, ашгийн төлөө байж болно, ашгийн бус байж болно гэж юу оруулж ирсэн бэ. Үндсэн хуульд бүх хүн сурах эрхтэй, гэтэл ерөнхий боловсролоор ашиг хийж болох уу. Энэ ямар сангийн тухай ярьж байна. Ашгийн бус зорилготой санхүү шашны байгууллагаас гардаг. Энэ нь санхүүгийн бохир асуудал болох вий.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Дамдинням хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

ШИНЭ МЭДЭЭ