2023.04.27
С.Чинзориг: Эмийн чанар, үнийн асуудалд ямар зохицуулалт хийх вэ
УИХ-ын чуулганы /2023,04,27/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Эмийн чанар, үнэтэй холбоотойгоор иргэдийн дунд их бухимдал төрж байгаа. Тендерийн тухай хуулиар хамгийн бага үнийн саналаар тендер сонгон шалгаруулахаар түүнд таарсан чанар муу эм орж ирэх нь түгээмэл болчихоод байгаа юм. Үүнийг яаж зохицуулах вэ?
Хатуу зохицуулалттай буюу өөрөөр хэлбэл өндөр хөгжилтэй Европын орнуудаас авч байгаа чанарын өндөр шаардлага хангасан, илүү өртөгтэй эмийн ханган нийлүүлэлтийн хэмжээ сүүлийн үед буурч буй. Хатуу зохицуулалттай орнуудаас авч байгаа эмийн хэмжээ Монголын зах зээл дээр борлуулж байгаа нийт эмийн 60% руу орчихсон байна. Үлдэж байгаа 40 орчим хувь нь Зүүн Өмнөд Азийн орнуудаас үнийн санал бага гэдэг шалгуураар орж ирээд манай зах зээлд эзлэх хувь нь өндөр болчихоод байна. Энэ асуудлыг зохицуулах, боловсронгуй болгох зохицуулалт байна уу? Ажлын хэсэг яаж ажилласан бэ?
Манай улсад ханган нийлүүлэх, импортлох зөвшөөрөл авсан ААН, байгууллагуудаас гадна ДЭМБ болоод НҮБ-ын системийн байгууллагууд өөрсдөө зах зээл дээрээс чанартай, хямд өртөгтэй эм оруулж ирдэг систем ашиглаад байгаа юм. Тухайлбал хүүхдийн сан, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар, Хүн амын сан зэрэг. Энэ байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авдаг системийг худалдан авах ажиллагааныхаа тухай хуулиар оруулаад, эдгээр байгууллагуудын худалдан авдаг системийг ашиглаж, эм эмнэлгийн хэрэгсэл худалдаж авч болно гэдэг зохицуулалт оруулж өгмөөр байна.
Ингэвэл хувийн хэвшил гэхээс илүүтэй өндөр, чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирдэг системийг аваад ашиглавал Монголын зах зээл борлогдож байгаа эмийн чанарт асар том эргэлт оруулах боломж байгаа юм.
Дархлаажуулалтынхаа хуульд НҮБ-ын системийн байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авч буй худалдан авах системийг ашиглаж, бараа бүтээгдэхүүн худалдаж авна гээд оруулсан учраас ханган нийлүүлэлтийн байгууллагуудыг харахгүйгээр вакциныг ямар ч хугацаанд дээрх системийг ашиглан худалдан авалт хийгээд, чанартай вакцинуудыг богино хугацаанд оруулж ирэх нь нээгдчихсэн.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29