Шинжлэн ухаан, технологийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтмол болгоход анхаарна
2023.04.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Шинжлэн ухаан, технологийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтмол болгоход анхаарна

Шинжлэх ухаан технологийн Үндэсний зөвлөлөөс “Зүүн бүсийн аймгуудын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт зориулсан аргазүйн сургалт семинар”-ыг ШУТИС дээр зохион байгууллаа.

Энэхүү сургалт, семинар нь зүүн бүсийн аймгуудын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын өнөөгийн байдал, үйл ажиллагаа, хөгжлийн бодлого, зорилт, хууль эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх, түүнчлэн орон нутагт ШУТ-ийн үйл ажиллагаа явуулах, зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулахад учирч буй хүндрэлтэй асуудлыг ярилцах, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд чиглэгдсэн бөгөөд Сүхбаатар аймгийн ШУТЗ гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ, Хэнтий аймгийн ШУТЗ-ийн гүшүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

Тус семинарт Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Мөнхбат, “ШУТҮЗ ба орон нутгийн салбар зөвлөлийн хамтын ажиллагаа”, ШУТС-ийн Мэдээллийн сан, маркетингийн хэлтсийн дарга Л.Тогтохбуян “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам” БШУЯ-ны ахлах шинжээч Ц.Намчинсүрэн “Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын бодлого, эрх зүйн орчин, судалгаа хөгжүүлэлтийн өнөөгийн байдал, цаашдын зорилт”, Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн ахлах шинжээч Б.Лхагвадорж “Орон нутагт явуулах ШУТ, инновацын үйл ажиллагааны хүрээ, хэрэгцээ шаардлага, нөхцөл боломжийн талаарх санал, инновацын грант олгох журмын төслийн танилцуулга” Орхон аймгийн ШУТҮЗ-ийн Нарийн бичгийн дарга, БШУГ-ын мэргэжилтэн Д.Энхцэцэг “Орон нутаг дахь ШУТЗ-ийн үйл ажиллагаа (Орхон аймгийн жишээн дээр)” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Семинарын орон нутагт ШУТ-ийн үйл ажиллагаа явуулах, зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулахад учирч буй хүндрэлтэй асуудлыг ярилцах, шийдвэрлэх, салбар зөвлөлийн уялдаа холбоо, цаашдын хамтын ажиллагааны талаар санал дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь чухал ач холбогдолтой байлаа.

ШИНЭ МЭДЭЭ