2023.04.20
Улстөр
Б. Жаргалмаа: Энэ хууль 2019 оны ҮХНӨ-тэй хэр нийцэж байна
УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Манай улс 3 сая 457,548 мянган хүн амтай гэсэн тоо гарч ээ. Ийм хүн амтай улсад 36 намтай байгаа нь өндөр үзүүлэлт гэж харж байна. Үүнээс шалтгаалсан талцал, намын төлөвшил, чадвар муу байгаа нь харагдаж байгаа. Харин энэ хуулиар нам хүчтэй, ардчилалтай байх энэ зарчим бий болгох боломж өгөх байх аа. Энэ хууль 2019 оны ҮХНӨ-тэй хэр нийцэж байгаа вэ. Улс төрийн нам шинэчлэгдсэнээр улс төрийн намын чиг хандлага хаашаа чиглэгдэх вэ. Зөв хөгжлийн бодлого хэзээ гарах вэ, МАН бол цахим нам. Цахимжих талаар энэ хуульд хэр орсон бэ. Гишүүнчлэлийн татварын асуудлыг хэрхэн оруулсан бэ. Тооцооллыг яаж гаргасан бэ. Сонгогчдын боловсролд хэрхэн анхаарч, улс төр, намын тухай ойлголтыг иргэддээ яаж хүргэх гэж байна.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.