2023.04.20
Улстөр
Х.Болорчулуун: Намууд мөрийн хөтөлбөрөө амьдрал дээр биелэхээр үнэн зөв гаргах ёстой
УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Намын нэр хүнд сүүлийн 30-аад жилд навс унасан. Энэ нь намын бодлого, мөрийн хөтөлбөр, бүтэц бурууг харуулж байгаа. Намууд мөрийн хөтөлбөрөө судалгаа, шинжилгээгүй хэзээ ч биелэхгүй амлалт өгдөг. Нэг нь сая төгрөг өгнө гэхэд нөгөө нь 1 сая 500-г өгнө гэж өрсөлддөг. Ийм амлалт өгдөг байдлыг хуулиар хазаарлаж өгөх ёстой. Мөрийн хөтөлбөр тооцоо, судалгаан дээр үндэслэдэг байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ ард түмнээ намын гишүүнчлэлээр хувааж болохгүй, 10 мянгаас дээш хүн амтай газар намын үүр байдаг, үүнээс бага хүн амтай газар намын үүр байхыг болиулах гэх мэт тодорхой заалт оруулах хэрэгтэй. Суман дээр намаас болж ах дүү нар хуваагдаж байна. Үнэн зөв мөрийн хөтөлбөр гаргаж, энэ нь хэрэгждэг байх ёстой. АНУ-д туршлага судлаад явж байхад дөрвөн намаас нэр дэвшиж, парламентад сонгогдсон хүн байна. Энэ хүний хувьд аль намын мөрийн хөтөлбөр үнэн зөв байна, тэр намаас нэр дэвшдэг талаараа хуваалцаж байсан. Манай улсад өөр нам руу орвол урвагчаар нь дууддаг. Харин намын нэрээр, эх орноосоо урваж байгаа шүү.
Түүний асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатархариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
2024.04.26