2023.04.12
Зам, Тээвэр

С.Бямбацогт: Авто замын чанар, засвар арчлалтад онцгойлон анхаарна

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.04.11/ авто замын бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллаж, үүрэг даалгавар өглөө. Зам, тээврийн хөгжлийн яам нь 2023 онд авто замын салбарт ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ зорилт тавьсан.

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь авто замын норм, норматив, зураг төслийн магадлал, эрдэм шинжилгээ судалгаа инноваци, зэрэг авто замын салбарын асуудлыг хариуцах чиг үүрэгтэй байгууллага юм.

Сайд С.Бямбацогт төвийн үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмж, лабораторитой танилцан, дараах үүргийг өглөө. Тодруулбал, 

-  Замын засварт орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэх шаардлагатай

-  Авто замын норм, дүрэм, стандартыг шинэчлэн батлах

- Замын чанарт онцгой анхаарч, даац хэтрэлттэй хатуу тэмцэх

- Төсөвт өртгийг нэмэгдүүлэхгүйгээр чанартай замыг богино хугацаанд барих боломжийг судлах

-  Авто замын даацыг нэмэгдүүлэх талаар судалгаа, шийдэл гарган танилцуулах

-  Зам, тээврийн салбарын бүх үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд төлбөр авах цэг, гэрчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, хяналтыг сайжруулах

-  Авто замын сангийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг судлах

-  Бүх шатандаа нээлттэй, ил тод, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёстойг хатуу анхааруулж, сайн шийдэл, зөв санаачилга гаргасан албан хаагчдыг боломжит бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

 
 
 

ШИНЭ МЭДЭЭ