МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.04.12
Орон нутгийн хөгжил

Бэлчээрийн хуулийн төсөлд санал авах баруун бүсийн хэлэлцүүлгийг Ховд аймагт зохион байгуулав

Бэлчээрийн хуулийн төсөлд санал авах баруун бүсийн хэлэлцүүлэг Ховд аймагт болов.   

Сүүлийн 30 гаруй жил бэлчээр зохион байгуулалт алдагдаж эмх замбараагүй, хариуцлагагүй ашигласны уршгаар Монгол Улсын нийт газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээрийн 65 хувь нь өөрчлөгдөж, харилцан адилгүй түвшинд доройтсон.   

Тодруулбал, баруун бүсийн аймгуудын нийт бэлчээрийн 60 гаруй хувь нь доройтолд орсон гэх судалгаа гарчээ. Ялангуяа ойт хээрийн бүс, хот, суурин газрын орчмоор доройтол илүү эрчимжиж, малынхаа тоо толгойг даацад тохируулах, зохицуулах шаардлага үүсэж байгаа аж.    

Бэлчээрийн доройтлыг даган малчдын амьжиргаа, мал аж ахуйн үйлдвэрлэл тогтворгүй, бүтээмж доогуур, уур амьсгал, байгалийн эрсдэлд улам бүр эмзэг болж байна. Бий болсон нөхцөл байдал залуучуудыг мал маллахаас татгалзахад хүргэж байна. Иймээс хөдөөгийн тогтвортой хөгжлийн суурь болсон бэлчээрийн газрыг зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх чиглэлээр эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай. 

ШИНЭ МЭДЭЭ