2023.04.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ж.Батжаргал: Малчдыг нийгмийн даатгалд хамруулж, нэрийн данстай болгохын тулд төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2023,04,06/-ны өдрийн хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Төрөөс олгогдож байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний урамшууллаас тодорхой шимтгэлүүдийг авах тухай хууль гарч ирж байгаа юм. Энэ хуулийн үзэл баримтлал нь өөрөө сайн дурынх юм билээ.
Сайн дурын даатгал төлөх ёстой тэр бүлэглэлийн хүмүүс дээр, төрөөс олгогдож байгаа урамшууллаас нь сайн дураар авахаар хуульчилчхаар ямар үр дүн гарах бол?
НДШ гэдэг нь татвар биш. Тодорхой насны босго алхаад, хөдөлмөрийн чадвар сулрах үед нийгмийн баталгааг хангах зорилгоор урьдчилж төлж буй өөрийнх нь хуримтлалын мөнгө юм. Тодорхой насны босго алхсаны дараагаар нийгмийн баталгааг нь хангая хэмээн үзэж байгаа бол НДШ-ийг хүн бүрээс тодорхой хэмжээгээр авч, даатгалын нэрийн дансыг нь бүрдүүлдэг байх ёстой юм бэ? Заавал даатгалын систем рүү шилжих ёстой зүйл биш юм уу.
Түүний асуултад ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал хариулт өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэж байна
2024.10.25
ХҮДЭР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2024.05.09
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19