Ховд аймгийн сумдад 773 тонн тэжээлийг хуваарилан хүргэв
2023.04.03
Орон нутгийн хөгжил

Ховд аймгийн сумдад 773 тонн тэжээлийг хуваарилан хүргэв

Ховд аймгийн нийт нутгаар зуншлага тааруу байснаас үүдэн өвөлжилт хүндэрч болзошгүй эрсдэлийг тооцож харьяа яам, аймаг, сумдын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн.

"ӨВӨЛ, ХАВРЫГ ӨНТЭЙ ДАВЬЯ" уралдаан өнгөрсөн оны 8 сард зарлаж малчдынхаа өвөлжилтийн бэлтгэл ажлыг боломжийн хангуулж чадсан. Тиймдээ ч малчид хүнд өвлийг харьцангүй хохирол багатай давж чадлаа.

Монгол Улсын Засгийн газраас Ховд аймагт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан нийт сумдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Шадар сайд хүрэлцэн ирж газар дээр нь ажиллан зарим сумдад өвс, тэжээл олгосон билээ.

Ховд аймгийн Онцгой комиссоос хоёр удаагийн хүргэлтээр 773 тонн тэжээлийг бүх сумдадаа хуваарилан хүргээд байна. 

Түүнчлэн Ховд, Жаргалант, Дуут, Чандмань, Мянгад, Манхан сумдад Засгийн газрын хөнгөлөлттэй тэжээл, хоол хүнсний бүтээгдэхүүн, бензин шатахууны дэмжлэг үзүүллээ. Мөн Мөнххайрхан сумынхаа ЗДТГ-т албаны зориулалттай автомашин гардуулан өглөө.

ШИНЭ МЭДЭЭ