Ховд аймгийн нийтийн тээврийнхэнтэйгээ уулзлаа
2023.04.03
Зам, Тээвэр

Ховд аймгийн нийтийн тээврийнхэнтэйгээ уулзлаа

Салбарын сайдын хувьд автотээврийн талаар хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

Жолооч нар маань бензин, шатахууны үнэ өндөр, үүнийг дагаад алслагдсан бүс нутагт бараа бүтээгдэхүүний үнэ өртөг их, ард түмний амьжиргаа сайнгүй байгаа талаар ярьж байна.

Монгол Улсын Засгийн газар "ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ"-ийн хүрээнд Улаанбаатар хотоос алслагдсан орон нутагт амьдарч буй иргэддээ ямар хөнгөлөлт боломж үзүүлэх талаар тэдэндээ тайлбарлалаа. Ховд аймагт цементийн үйлдвэр ашиглалтад орж барилгын материалын үнийг бууруулах бодит боломж бүрдсэн.

Эрдэнэбүрэнгийн УЦС баригдсанаар цахилгааны тариф хямдарч Ховд утаанаас салах, цахилгаан машины хэрэглээ нэмэгдэхэд томоохон түлхэц болно.

Манай Ховдын хувьд хамгийн урт хатуу хучилттай авто замтай аймаг.
Иймээс байгаа замаа одооноос арчилж хамгаалах, барих замаа чанартай гүйцэтгэх тал дээр олон үнэтэй санал хэлж байна.

Автозам дээр даац хэтрүүлж ачиж, эвдрэл гэмтэл үүсгэдэг асуудлыг бүрмөсөн таслан зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Жаргалант суманд UB CAB такси үйлчилгээ нээгдээд жил гаруй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн оны үзүүлэлтээр орон нутгууд дундаас Эрдэнэт хотын дараа хоёрт орсон амжилттай яваа юм байна.

Шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж, ард иргэддээ үзүүлэх үйлчилгээг олон улсын түвшинд ойртуулж байгаа залуустаа амжилт хүслээ.

Тээвэрчдийн маань алтан шар зам өлзийтэй байг.

ШИНЭ МЭДЭЭ