2023.03.23

Б.Энхбаяр: Хариуцлага тооцох асуудал Ерөнхий сайдын бодлого уу, Шадар сайдых уу?

УИХ-ын ээлжит /2023,03,23/-ны өдрийн чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг сонслоо.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Байнгын хорооны хуралдааны үед Засгийн газрын төлөвлөгөөний хэрэгжилт муу гарсан 5 яам уу сайдад хариуцлага тооцох талаар ярьсан гэсэн мэдээлэл байна. Төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээгээр хамгийн сайн үнэлгээ авсан таван яам, хамгийн муу үнэлгээ авсан таван яамны нэрийг хэлж өгнө үү?

Муу үнэлгээ авсан таван сайдад хариуцлага тооцох тухай ярьсан бол энэ Ерөнхий сайдын бодлого уу эсвэл Шадар сайдын бодлого уу.

Түүний асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Хоёр тодорхой асуулт асуусан хариултаа авсангүй. Хариулт өгөхгүй Хэрэг эрхлэх газраас асууя. Энэ үнэлгээгээр хамгийн өндөр биелэлттэй таван яам, хамгийн бага үнэлгээ авсан 5 яамыг хэлж өгөөч. Засгийн газар гэдэг Засгийн газрын бодлого гэж Шадар сайд хэлж байна. би хариуцлага тооцох асуудал нь Ерөнхий сайдын бодлого уу Шадар сайдын бодлого уу гэж тодорхой асуулт асуусан.

Түүний асуултад Хэрэг эрхлэх газраас хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ