МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.03.23

Ж.Бат-Эрдэнэ: Хөдөө аж ахуйн дэмжих корпарацийн үйл ажиллагааг нь хэрхэн хянах вэ

УИХ-ын хаврын чуулганы /2023,03,23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Хөдөө аж ахуйн дэмжих санг корпарац болгож аж ахуй нэгжийн хэлбэрт оруулъя гэдэг санааг үндсэндээ дэмжиж байна. Гэхдээ хаа сайгүй хулгай нүүрлээд байна шүү дээ. Таны ард дахиад өөр сайд ороод ирэхэд өөрчлөөд явах асуудал үүсэх байх. Энэ бол дэмжлэг үзүүлэх компани тийм үү. Ер нь хөдөө аж ахуй дээр дэмжлэггүйгээр явахгүй. Хуульд дэмжлэгийг хэрхэн тусгасан бэ? Зэрэгцээд хэн нэгэн компанийн захирал орж ирээд ашгийн төлөө ажиллаад тухайн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөөд явах нөхцөл гарах вий. Үүнийг яаж зохицуулахаар оруулсан юм.

Төрийн өмчийн 100% ХХК болох аж. Бүх юм нь ил тод байх ёстой шүү дээ. Тэгвэл олон нийтийн компани болж байж хяналтаа тавина. Хэзээ нэгэн цагт нийтийн компани болох юм уу, эсвэл болгохгүйгээр явах уу. Үүнийг хянах ямар хамгаалалт хийж өгөх вэ. Хууль гарвал дагалдах Их Хурлын тогтоол гаргах юм уу. ХХААХҮ-ийн яамны бодлого алдагдах уу. Ер нь бол бид алдчихаад байгаа шүү дээ.

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ