МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.03.23

Н.Энхболд:Сангийн үйл ажиллагааг компанийн зохион байгуулалтад оруулвал төрөөс хараат бус байж чадах уу

УИХ-ын хаврын чуулганы /2023,03,23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Зохион байгуултад орохыг дэмжиж байна. Хуучин сангийн үйл ажиллагаа удирдлага нь яаж ажилладаг эсэхээс хамаарч шүүмжлэлд өртөж байсан. Компанийн зохион байгуулалтад орохоор удирлагын зохион байгуулалт, томилгоо нь ямар байх вэ? Урьдынхаасаа өөр байж чадах уу. Биеэ даагаад үйл ажиллагаа явуулах чадвартай нэгж болж чадах уу? Үүнийг юугаар зохицуулах вэ. Хуульд оруулах шаардлагагүй юм уу. Хууль гарсны дараа компанийг яаж зохион байгуулах, ямар удирдлагатай байх, бизнесийн зарчмаар ажиллах уу, төрийн байгууллага улс төрөөс хамааралтай байдаг урьдийн хэв маягаараа ажиллах уу гэдэг дээр ямар байр суурьтай, бэлтгэсэн байна вэ?

Төв дээрээ ганцхан корпарац байгуулчихлаа. Энэ нь орон нутагтайгаа яаж холбогдож, хэнтэй нь харьцаж ажиллах вэ. Шууд ААН-үүдтэй харьцаад явах уу эсвэл аймаг, ААН-ийн удирдлагатай харьцах юм уу? Үүнд ямар бодлого баримтлах вэ? Төрийн хамаарлаас салгах чиглэлд ямар ялгаа гарах юм.

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ