“Шинжлэх ухаан технологийн захиалгат төслийн үр өгөөжийг дээшлүүлэх семинар боллоо
Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлөөс Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран яамны ШУТЗ-ийн нарийн бичгийн дарга нарт зориулсан “Шинжлэх ухаан технологийн захиалгат төслийн үр өгөөжийг дээшлүүлэх асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт семинарыг 2023 оны 3-р сарын 21-ны өдөр ШУТИС-ийн 8-р байрны хурлын танхимд зохион байгууллаа.
Семинарт 16 яамны ШУТЗ-ийн нарийн бичгийн дарга нар, ШУТҮЗ, БШУЯ, ШУТС-гийн төлөөлөл, зарим яамдын шинжлэх ухааны асуудал хариуцсан газрын дарга нар оролцсон юм.
Энэ үеэр БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох “Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын эрх зүйн орчны шинэчлэл”, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Одгэрэл “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Мөнхбат “Шинжлэх ухаан, технологийн захиалгат төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, оновчтой болгох арга зам”, “Шинжлэх ухааны паркийн захиргаа”-ны гүйцэтгэх захирал Б.Амарсанаа “Шинжлэх ухаан, технологи, инновацийн үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх боломж, технологи дамжуулалт” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.