2023.03.20
Гадаад харилцаа
Олон Улсын Парламентын Холбооны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ДУЭРТЭ ПАЧЕКОТОЙ УУЛЗЛАА
Бахрейны Хаант Улсын нийслэл Манама хотод Олон Улсын Парламентын Холбооны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Монгол Улс, Олон Улсын Парламентын Холбоонд 1962 онд гишүүнээр элсэж, 1992 оноос байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаар Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч хөгжих эхлэл тавигдсан юм.
Чуулга уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Дуартэ Пачеко болон Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон нартай уулзаж Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын нягт хамтын харилцааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийн талаар санал солилцов.
undefined
Энэ удаагийн хурлаар “Энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүртээмжтэй нийгмийг бий болгох нь” үндсэн сэдвийн хүрээнд Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэг хийгдэж, “Олон улсын хэмжээнд кибер халдлага болон кибер гэмт хэрэгтэй холбогдон гарч буй шинэ эрсдэлүүд”, “Ойжуулах ажлыг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн хийг багасгахад дэлхийн улс орнуудын парламентын оролцоо, хүчин зүтгэл” зэрэг хоёр тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Манамагийн тунхаглал баримт бичгийг гаргалаа. Олон Улсын Парламентын удирдах зөвлөлийн хурлаар Олон Улсын Парламентын 147 дугаар Ассамблейн чуулга уулзалтыг Бүгд Найрамд Ангол Улсад зохион байгуулахаар тогтлоо.
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДЭД ДАРГА СҮНТОН САЙЯЖАГАТАЙ УУЛЗЛАА
Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжагаг хүлээн авч уулзлаа. Монгол Улс 1962 оны 9 сарын 12-нд БНАЛАУ-тай дипломат харилцаа тогтоосон бөгөөд өнгөрөгч онд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож харилцан айлчлалыг зохион байгуулж, цахимаар уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхэд талууд идэвхтэй ажилласныг онцоллоо. Түүнчлэн, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Монгол, Лаосын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан БНАЛАУ-тай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, аяллын маршрут боловсруулах, хамтарсан аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах зэрэг чиглэлд хамтран ажиллах талаар ярилцлаа.
Лаосын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжага хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Лаосын Үндэсний Ассамблейн зүгээс Монгол Улс, Монгол Улсын Их Хуралтай хийх харилцаагаа эрхэмлэдэг, цаашид хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Лаос-Хятадыг холбосон хурдны төмөр зам ашиглалтад орсноор Монгол, Лаос илүү ойртож, худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэж буйг онцлов.
ШИНЭ МЭДЭЭ
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2024.09.22