Иргэдийн хэлсэн санал, санаачилгыг бодлого шийдвэртээ тусган ажиллана
2023.03.13
Орон нутгийн хөгжил

Иргэдийн хэлсэн санал, санаачилгыг бодлого шийдвэртээ тусган ажиллана

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ гишүүн Х.Нямбаатар, Б.Жаргалмаа, П.Анужин, Н.Учрал, Н.Батшугар болон ДИТХ-ын дарга Б.Хуягбаатар, дүүргийн удирдлагуудын хамт иргэдтэй уулзах уулзалт ес дахь өдрөө үргэлжлэн өндөрлөлөө.

Уулзалтад 11, 25, 28, 42 дугаар хороодын иргэд оролцож, санал хүсэлтээ илэрхийлж байлаа.

Өнөөдрийн уулзалт болсон хороодод хэрэгжиж буй зарим томоохон бүтээн байгуулалтыг дурдвал:

-11 дүгээр хороонд 150 хүүхдийн ортой 2 давхар шинэ цэцэрлэгийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж тун удахгүй нээлтээ хийнэ

- 28дугаар хороонд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд тун удахгүй бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна

- 28дугаар хороонд ерөнхий боловсролын 650 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна

-28 дугаар хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөж байна

-Баянхошуу дэд төвийн үерийн далан дагуух 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хороодыг дамнасан 162га газрын тохижилтыг бүрэн хийж дууссан

-Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн салбарт 35 жилийн дараа “СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ”, “БАЯНХОШУУ САЛБАР АМБУЛАТОРИ”, “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ”-ийн өргөтгөл гээд гурван том эмнэлэг ашиглалтад орсон. Эдгээр эмнэлгүүд олон улсын стандартын дагуу тоног төхөөрөмжөөр тоноглогдон, эмчилгээ, үйлчилгээг иргэдэд хүргэж байна

-Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 21 мянга гаруй гэрэлтүүлэг ашиглагдаж байгаа бөгөөд баянхошуу бүс хамгийн өндөр буюу 95-аас 100%-ийн бүрэн гэрэлтүүлэгтэй болсон

-Хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох зорилт тавьж 10000 айлын эко нойлыг суурилуулахаар ажиллаж байна

-Дүүргийн хэмжээнд долоон байршил, 12 хэсэгчилсэн талбайд 199,6 га газрыг хамарсан гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна

-Баянхошуу бүсэд дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллын дундуур автозамууд хамгийн их тавигдсан. Үүнийг үргэлжлүүлэн 20 хороонд 28 байршилд 22.6 км автозам тавихаар төлөвлөн ажиллаж байна

-25 дугаар хороонд “Ахмадын өргөө” хөгжлийн төвийг барьж байна

-25 дугаар хороонд 125 хүүхдийн багтаамжтай “Эко цэцэрлэг”-ийн барилга угсралт болон дотоод засал бүрэн дууссан бөгөөд гадна тохижилтын ажил эхлээд байна. Барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа юм.

- 25 дугаар хороонд өнөөдөр “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нээлтээ хийлээ. Тус төвд гэрээрээ оёдол хийдэг 5 эмэгтэйг ажлын байраар хангаж байгаа бөгөөд цаашид хорооны эмэгтэйчүүдийг оёдол эсгүүрийн сургалтад хамруулах юм

Ийнхүү тойргийн иргэдтэйгэй уулзах уулзалт өндөрлөлөө. Иргэдийн хэлсэн санал, санаачилгыг бодлого шийдвэртээ тусган ажиллах болно гэдгийг удирдлагууд онцлов.

ШИНЭ МЭДЭЭ