2023.03.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Чуулган завсарласан хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж байна
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон дүүргийн удирдлагуудын иргэдтэй уулзах уулзалт 9 хоног үргэлжиллээ. Энэ хугацаанд тэд дүүргийнхээ 42 хорооны иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонссон байна.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар холбогдох удирдлагуудын хамт Зүүнсалааны 25, 42, Баянхошууны 11, 28 дугаар хороодын иргэдтэй уулзаж, эдийн засгийн хараат бус бие даасан байдлыг бэхжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулав.
Иргэдийн зүгээс эдийн засгийг сэргээх, шударга ёс тогтоох шүүх засаглалаа бэхжүүлэхийг шаардсан юм. Харин дүүрэг орон нутагт шаардлагатай хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг зөв эрэмбэлж, шат дараатай ажлууд хийх хэрэгтэйг захиж байв.
Мөн шударга ёсыг тогтоож, эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх хэрэгцээ байгааг хэлсэн. Харин амьдарч буй орчинд нь
- шинээр үүсээд буй суурьшлын бүсэд авто зам тавих,
- орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд гэрэлтүүлэг, камер нэмэх,
- агаарын бохирдлыг бууруулах хүрээнд төвийн дэд бүтцэд холбогдох саналыг онцлонэ хэллээ.