2023.02.21
Орон нутгийн хөгжил
Ховд аймгаас Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын гавьяатууд төрлөө
Улиран одож буй бар жил Ховдчуудын хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил болж олон угсаатны өлгий нутгийн маань хөдөлмөрч зон олноос төр түмэндээ хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ цолтнууд төрөн гарлаа.
Чандмань сумын Талын булаг багийн малчин ДҮГЭРИЙН ЛХАГВА ах маань 81 насандаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛООР:
- Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор Пэрэнлэйн Тогтохбаатар,
- Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор Жамсран Бугалжаа,
- Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Шаравжамцын Бираа,
- Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Содов Балжаа,
- Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор Содовын Бааст
- Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Лөөрөвийн Дашням
- Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Дамдиндоржийн Батсуурь
- Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор Замбын Баасандорж нарын гавьяатууд болон эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүс төрийн дээд цол, одон, медаль хүртлээ.
Сар шинийн босгон дээр төрийн цол, одон медаль гардсан бүх манлайлагчдад нийт Ховдчуудынхаа өмнөөс дахин дахин баяр хүргэж айсуй “Үзэсгэлэн болгогч” хэмээх Туулай жилийн Сар шинийн мэндийг дэвшүүлье.