МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн дээд одон медалаар шагнаглаа
2023.02.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Төрийн дээд одон медалаар шагнаглаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өндөр АЛТАЙ нутгаас хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, түмэн олондоо хүндлэгдсэн эрхэмүүд маань Төрийн дээд одон медалиар шагнагдлаа.

  • Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Говь-Алтай аймгийн Засаг дарга асан, Нийслэлийн ИТХ-ын дарга асан, Нийслэлийн Засаг дарга асан Лхамсүрэнгийн Лантуу “Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгээр,
  • Дэлгэр сумын Гуулин тосгоны ахмад тээвэрчин Жамсрангийн Цэвэгмид "Гавьяат тээвэрчин" цол тэмгээр,
  • Дэлгэр сумын уугуул, Гаалийн байгууллагын ахмад ажилтан” Бөөхүүгийн Винтов “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол тэмгээр,
  • Төгрөг сумын уугуул, хуульч (хүний эрхийн) Пүрэвийн Оюунчимэг “Монгол Улсын Гавьяат хуульч” цол тэмдгээр,
  • Цээл сумын уугуул “Бооцын тариа” ХХК-ийн захирал Сэдбайдарын Баатар “Гавьяат Механикжуулагч” цол тэмдгээр тус тус шагнагдлаа. 
 

ШИНЭ МЭДЭЭ