Ховд аймгийн Зэрэг хөшөөт чиглэлийн 32.4 км шороон замыг хатуу хучилттай замаар холбоно
2023.02.14
Орон нутгийн хөгжил

Ховд аймгийн Зэрэг хөшөөт чиглэлийн 32.4 км шороон замыг хатуу хучилттай замаар холбоно

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна.

Тэрбээр Цэцэг сумын иргэдтэй уулзалт хийлээ.

Энэ үеэр иргэдийнхээ санал, хүсэлт,  тулгамдсан асуудлын талаар санаа бодлыг сонсож нэн тэргүүнд тулгамдаад буй дараах асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.

-Зэрэг хөшөөт чиглэлийн 32.4 км шороон замыг хатуу хучилттай замаар холбох

-Ирэх оны төсөвт сумын эмнэлгийн өргөтгөлийг тусгуулахаас гадна энэ ондоо багтааж эмнэлэгт гал тогооны тоног төхөөрөмж, амбулаторийн гэр зэргийг шийдвэрлэх

-Богосын даваанаас Халиуны бэлчир орох 35 км замын цас цэвэрлэх, замыг яаралтай засварлах

-Хажинга багийн замын асуудлыг малчдыг зуслан нүүхээс өмнө засах -Бэлчээрийн усан хангамж хүртээмжгүй байгаа тул шинээр 1 худаг гаргаж, 2 худгийг сэргээн засварлах зэрэг ажлуудыг шийдвэрлэхээр боллоо.

Хөшөөтийн уурхайтай холбоотойгоор тоосжилтын асуудал хүнд байгааг иргэд хэлж байна. Иймд Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг холбогдох аж ахуйн нэгжүүд энэ асуудалд анхаарал хандуулж шийдэх нь зүйтэй гэдгийг санууллаа.

Түүнчлэн өвөлжилт хүндэрч буйтай холбоотойгоор Засгийн газраас хөнгөлөлттэй үнээр олгож буй 30 тонн тэжээлийг холбогдох удирдлагуудад хүлээлгэн өглөө.

ШИНЭ МЭДЭЭ