Шадар сайд С.Амарсайханы хамтаар цас ихтэй, зудархуу газруудаар ажиллав
2023.02.14
Орон нутгийн хөгжил

Шадар сайд С.Амарсайханы хамтаар цас ихтэй, зудархуу газруудаар ажиллав

Шадар сайд С.Амарсайханы хамтаар Хэнтий, Дорнод аймгуудын цас ихтэй, зудархуу газруудаар ажиллалаа.

Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны отор, тэжээлийн бүсэд 10 аймгийн хагас сая мал өвөлжиж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын зарим нутгаар цастай, цагаан зудархуу байдалтай байна.

Сумдын хүндрэлтэй байгаа өрхүүдэд 220 тонн тэжээл, давс, долооц зэргийг 50 хувь хямдралтай үнээр олгохоор шийдвэрлэв.

Мөн Онцгой байдлын газар, Булган сумдад суудлын автомашин олголоо.

ШИНЭ МЭДЭЭ