МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өвөрхангайгаас "Улсын аварга малчин" 9 төрлөө
2023.02.10
Орон нутгийн хөгжил

Өвөрхангайгаас "Улсын аварга малчин" 9 төрлөө

Засгийн газрын өнөөдөр /2023-02-08/-ийн хуралдаанаар бар жилийн ажил үйлсээрээ нутаг орондоо тэргүүлж, улсад үнэлэгдсэн хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдийг тодрууллаа.

Улсын хэмжээнд нийтдээ “Улсын аварга малчин” 140, газар тариалангийн салбараас “Улсын аварга тариаланч хамт олон” 12, “Улсын аварга тариаланч” 21 шилдгээр тодорсноос Өвөрхангай аймгаас “Улсын аварга малчин” 9 төрлөө.

“Улсын аварга” хэмээх хүндтэй алдрыг хөдөлмөр зүтгэлээрээ хүртсэн

  • Баян-Өндөр сумын Өвөр зүлэгт багийн малчин Бямбын Ханбүргэд,
  • Бүрд сумын Их боргидой багийн малчин Адьяабазарын Батбаатар,
  • Гучин-Ус сумын Аргалант багийн малчин Жамбалын Баттөмөр,
  • Есөнзүйл сумын Тахилга багийн малчин Одсүрэнгийн Мягмар,
  • Нарийнтээл сумын Өндөр хөмөг багийн Пүрэвбатын Пүрэвсүрэн,
  • Хайрхандулаан сумын Эмээлт багийн малчин Доржготовын Батбаяр,
  • Хархорин сумын Нарийн хүр багийн малчин Лхагвасүрэнгийн Пүрэв,
  • Хужирт сумын Дулаан багийн малчин Жамъянгийн Цэрэндорж,
  • Өлзийт сумын Бор хошуу багийн малчин Цэрмаагийн Отгоннасан нартаа халуун баяр хүргэе.

ШИНЭ МЭДЭЭ