МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тэргүүлэгч, төлөөлөгчид чадавхижуулах сургалтад хамрагдлаа
2023.02.08
Орон нутгийн хөгжил

Тэргүүлэгч, төлөөлөгчид чадавхижуулах сургалтад хамрагдлаа

Манай Өвөрхангайн хамгийн алслагдсан сум Богдын МАН-ын хороо тэргүүлэгч, төлөөлөгчдөө чадавхижуулах сургалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Манай Богдынхон нийгмийн идэвхтэй улс. Ирсэн улсын хамгийн ахмад нь манай Ц.Төмөрчөдөр гуай байлаа. Сумын цаг уурын эрхлэгч Л.Зулбаяр, Ховд багийн Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ нарын залуус, Далан багийн Засаг дарга О.Оргилсайхан, Гүн-Ус багийн малчин Д.Батбаатар, намын идэвхтэй гишүүдийн нэг Н.Төмөр, А.Отгончимэг гээд хориулаа иржээ.

Сумын намын хороо шинэ залуу даргатай болсных явуулж буй үйл ажиллагаа нь шинэлэг аятайхан гол нь гишүүдээ чадавхижуулах, мэдээллээр хангах талд анхаарч буй нь тун сайн. Энэ удаа “Удирдлагын манлайлал”, “Нутгийн өөрөө удирдах байгууллага, нэгжийн тухай хууль, төлөөллийн зарчим”, “Социал демократ үзэл баримтлал” зэрэг сэдвээр сургалт авч УИХ-ын гишүүдтэй уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсох хөтөлбөртэй иржээ.

Нутгийнхантай уулзаж төр засгийн бодлого шийдвэрийн талаар товч танилцуулга хийж, нутаг орны аж амьдралын сонин сайхнаас хуваалцлаа. Тэд өвөлжилт харьцангуй гайгүй, хавар салхилчихгүй бол давгүй байх аа гэсэн амтай байцгаана. Нутгаас сонгогдсон гишүүд элдэв асуудалд нэр холбогдоогүй шударга ажиллаж буйд сэтгэл хангалуун байдаг шүү гэж байна билээ.Манай Өвөрхангайн хамгийн алслагдсан сум Богдын МАН-ын хороо тэргүүлэгч, төлөөлөгчдөө чадавхижуулах сургалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Манай Богдынхон нийгмийн идэвхтэй улс. Ирсэн улсын хамгийн ахмад нь манай Ц.Төмөрчөдөр гуай байлаа. Сумын цаг уурын эрхлэгч Л.Зулбаяр, Ховд багийн Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ нарын залуус, Далан багийн Засаг дарга О.Оргилсайхан, Гүн-Ус багийн малчин Д.Батбаатар, намын идэвхтэй гишүүдийн нэг Н.Төмөр, А.Отгончимэг гээд хориулаа иржээ.

Сумын намын хороо шинэ залуу даргатай болсных явуулж буй үйл ажиллагаа нь шинэлэг аятайхан гол нь гишүүдээ чадавхижуулах, мэдээллээр хангах талд анхаарч буй нь тун сайн. Энэ удаа “Удирдлагын манлайлал”, “Нутгийн өөрөө удирдах байгууллага, нэгжийн тухай хууль, төлөөллийн зарчим”, “Социал демократ үзэл баримтлал” зэрэг сэдвээр сургалт авч УИХ-ын гишүүдтэй уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсох хөтөлбөртэй иржээ.

Нутгийнхантай уулзаж төр засгийн бодлого шийдвэрийн талаар товч танилцуулга хийж, нутаг орны аж амьдралын сонин сайхнаас хуваалцлаа. Тэд өвөлжилт харьцангуй гайгүй, хавар салхилчихгүй бол давгүй байх аа гэсэн амтай байцгаана. Нутгаас сонгогдсон гишүүд элдэв асуудалд нэр холбогдоогүй шударга ажиллаж буйд сэтгэл хангалуун байдаг шүү гэж байна билээ.

ШИНЭ МЭДЭЭ