МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын аварга малчин, тариаланчид тодорлоо
2023.02.10
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Улсын аварга малчин, тариаланчид тодорлоо

Ажилсаг хөдөлмөрч Алтайчууд дундаас Улсын хошой аварга малчин, аварга малчин, тариаланчид олноороо тодорч, төр түмэндээ хөдөлмөрөө үнэлүүллээ. 

Улсын аварга малчин:

  •  Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн малчин Дэндэвийн Мөнх, 
  • Халиун сумын Гүү бариач багийн малчин Гэсэрийн Орсоо, 
  • Цээл сумын Бүрэнжаргалан багийн малчин Охины Батаа, 
  • Бугат сумын Биж багийн малчин Ногооны Нанжид, 
  • Чандмань сумын Өлзийт багийн малчин Чилхаагийн Довчин, 
  • Хөхморьт сумын Завхан гол багийн малчин Санжжавын Даваажав,
  • Дэлгэр сумын Баян буурал багийн малчин Наранцэцэгийн Сүрэнхорол, 
  • Шарга сумын Сундуулт багийн малчин Пэрэнлэйн Ганбаатар;

 “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН 

  • Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн оргил багийн малчин Жамъяашаравын Лоохууз;
  • Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн малчин Цагаачийн Батбямбаа;

 УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ;

  • Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэн Мухарын Нямсүрэн нар шалгарчээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

 Ажилсаг хөдөлмөрч Алтай нутгийнхаа түмэн олныг төлөөлж нэр алдараа цуурайтуулсан аваргууддаа ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайхныг хүсэн ерөөе. Мал сүрэг чинь түм түмээр өсөн үржиж , өндөр алтай нутагт минь үр тариа халиуран найгах болтугай.

ШИНЭ МЭДЭЭ