2023.01.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдаанд мянга гаруй үйлдвэрлэгч оролцож байна

Сар шинийн баяраар 1.3 их наяд төгрөг гадагшаа урсдаг гэсэн судалгаа бий. Харин дотооддоо гаргаж буй үзэсгэлэн худалдаанаас эх оронч худалдан авалт хийснээр гадагшаа гарах мөнгөний тодорхой хувь Монголдоо үлдэнэ гэдгийг Нийслэлийн Засаг Д.Сумъяабазар цагаан сарыг угтсан үндэсний үйлдвэрлэгчдийн “Амар байна уу-2023” үзэсгэлэн, худалдааг өнөөдөр албан ёсоор нээхдээ хэллээ. 


Тэрбээр, Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн  засгийн төв, гол зах зээл. 21 аймагтай хамтын ажиллагааг хөгжүүлж, тэнд ЖДҮ үйлчилгээ эрхэлж байгаа олон мянган иргэнээ хотын зах зээлд татаж, бараа бүтээгдэхүүнүүдээ борлуулахад Улаанбаатар хот дэмжлэг үзүүлэх эхний санаачилга энэ юм.

 

Цаашид тус үзэсгэлэн, худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Үндэсний үйлдвэрлэл гэдэг бол ЖДҮ үйлчилгээ эрхлэгчид дээр суурилдаг. Тиймээс тэднийг бодлогоор дэмжиж, ажлын байраа хадгалахад зохион байгуулалт хийж авах шаардлагатай” гэсэн юм.


 


Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зохион байгуулж буй үзэсгэлэн, худалдаа хоёрдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэЭнд анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр худалдаж байна.

ШИНЭ МЭДЭЭ