МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"INVEST KHOVD" хөрөнгө оруулалтын чуулганд оролцогчдод их амжилтыг хүсэн мэндчилье
2023.01.20
Орон нутгийн хөгжил

"INVEST KHOVD" хөрөнгө оруулалтын чуулганд оролцогчдод их амжилтыг хүсэн мэндчилье

Өнгөрсөн хугацаанд манай Ховд аймаг хойд урд хөрш, Ази Европыг холбосон 1244 км хатуу хучилттай авто зам, хос дулааны станц, усан болон нарны эрчим хүчний эх үүсвэртэй болсон.

Ховдчууд бид “барилгын талх” цементээр баруун бүсээ бүрэн хангах ХОВД ЭКО ЦЕМЕНТ үйлдвэрээ ашиглалтад оруулж, гаднаа жорлонгүй, гэртээ яндангүй, агаар хөрс бохирдуулахгүй ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ бодит боломжийг бүрдүүлж. эрчим хүчний “ тусгаар тогтнол” -ыг авчрах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслөө ирэх хавар эхлүүлэх, эрдэнэт мал сүргийнхээ түүхий эдийг үнэд хүргэх ХОВД ҮТП-аа байгуулж, органик бүтээгдэхүүнээр орлогоо нэмэгдүүлэх ХОВД АГРО ПАРК-аа хөгжүүлж, тив дэлхий рүү шууд нисэх олон улсын 4С ангиллын ХОВД НИСЭХ БУУДАЛ-тай болох бодлого зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ онд ХОВД-УЛААНГОМ-ыг холбосон хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлж, ЧАНДМАНЬ, ХОВД, ЭРДЭНЭБҮРЭН сум, Булган сумын БАЯНСУДАЛ багаа хатуу хучилттай замтай болгож, ДӨРГӨН сумаа замтай болгох зураг төслийг хийлгэж, аймгийн төвийн авто замаа бүрэн шинэчлэн засварлах болно.
НЭЭЛТТЭЙ ШИНЭ ХОВД-ын төлөө нэгдэцгээе

ШИНЭ МЭДЭЭ