МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.01.19
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Хэчнээн сугалаа бүртгэлтэй явагдаж үүнээс хэдэн төгрөг улсын төсөвт оров?

УИХ-ын /2023,01,19/-ны өдрийн ээлжит чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар "Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Бооцоот таавар болон хонжвортой сугалаа нь Монгол даяар хавтгайрчихсан. Айл өрх, найз нөхдийнхөө хүрээнд тоглодог. Тоглоомыг ямар байдлаар хэрхэн зохицуулах вэ. Гэртээ болон найз нөхдөөрөө тоглож байгаа хүмүүс хэдий хэр бооцоо  тавьснаасаа болоод хууль зөрсөн болох уу, ямар үед нь хууль зөрчсөн болох юм.

Үүнийг хэрхэн ялгаж, зааглах юм. Их хэмжээний мөнгө тавиад, тодорхой зорилготой тоглон зөвшөөрлөө аваагүй бол мэдээж хууль зөрчих байх. Түүнчлэн ямар байдлаар зөвшөөрөл өгч байгаа юм. Зөвшөөрөлгүй тоглож байгаа иргэд, ААН-дэд ямар хариуцлага тооцов гэх зэрэг дээр тодорхой мэдээлэл өгнө үү?

Хоёрдугаарт, хонжвортой сугалаа. Монгол даяараа л сугалааны эх орон болчихсон. Иргэдтэй уулзсан ч сугалаа, телевизээр ч сугалаа, өвчин зовлон тохиолдон ч хандивын сугалаа явж л байдаг. Тиймээс энэ бүхэн заавал бүртгэгдэх ёстой болж байна. Ямар байдлаар сугалаа явуулсан тохиолдолд хууль зөрчих эсэхийг хэлж өгнө үү?

Улсын хэмжээнд хэчнээн сугалаа явагдаж байна. Бүртгүүлэлгүйгээр сугалаа явуулбал ямар хариуцлага хүлээлгэж байна.  Цаашид хууль батлагдсанаар ямар болох юм. Үүн дээр мэдээлэл өгнө үү?

Түүний асуултад, ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар хариулт өглөө.                                                                                         

ШИНЭ МЭДЭЭ